Wednesday, May 13, 2015
Үндэсний супер лигийн аваргын төлөө өрсөлсөж байгаа Харцага багын шинэ залуу тамирчин болох О.Дөлгөөнтэй хийсэн ярилцлага.
-Сайн байна уу Таньд энэ өдрийн мэндийг хүргье. Танай баг энэ улирал үнэхээр амжилттай байж Үндэсний аваргыб төлөө шалгарч үлдээд байгаа билээ.
Энэ спортоор анх хэдэн оноос эхлэн хичээллэж эхэлсэн бэ? Анхны багшийнхаа талаар яриач?
-Би анх 2008 онд буюу долдугаар ангиасаа Төрөлжсөн сургалттай биеийн тамир спортын дунд сургуулийн сагсан бөмбөгийн ангид МУГ Дасгалжуулагч Дамба багшийн шавиар орж байлаа.
Биднийг энэ спортод хайртао болгосон хүн бол багш маань байгаа юм.
-Дээд лигт та анхны жилдээ тоголож байгаа.Танайа баг аваргын төлөө тоголхоор болсон энэ талаар ярьвал
-Эхний жилдээ тоголож байгаа болхоор сурч мэдэх зүйл зөндөө л байна.Багынхаа шилдэг сайн тамирчин ах нараасаа их зүйл сурч байгаа. Манай багын хувьд энэ жил аварга авн гэсэн ганцхан зорилготой тоголсон, одоо аварга болход ганцхан л даваа үлдээд байгаа болхоор өөр байгаа бүх зүйлээ дайчлан багтаа тус хүргэхийг хичээх болноо.
-Та МУИС-д сурдаг гэсэн цаашдаа сурч буй энэ мэргэжилээрээ ажиллах уу эсвэл цэвэр дээд лигийн тамирчин болох бодолтой байна уу?
-Би одоо МУИС-ын Худалдааны сургуулийн 2-р курс сурдаг.Цаашдаа бол дээд лигийн л тамирчин болох бодолтой байгаа. Багаасаа л энэ спортод хайртай байсан болхоор энэ спортоороо л амьдрана даа.
-Энэ жил МУ-ын өсвөрийн шигшээ багт багтан Сингапурт болсон 3 эсрэг 3 тэмцээнд эх орноо төлөөлөөд оролцоод ирсэн гэж сонссон энэ тухайгаа бидэнтэй хуваалцаач?
-Сая найман сард болсон Өсвөрийн ДАШ тэмцээнд МУ-ын шигшээ багаа ахлан явсандаа баяртай байгаа.Эндээс эрэгтэй 4 эмэгтэй 4 тамирчин оролцсон.Манай баг гараагаа маш сайн эхлүүлсэн боловч харамсалтай нь медаль хүртэж чадаагүй.Харин манай охид шагналт 4 дүгээр байранд орсон мундаг амжилттай ирсэн дээ.
-Өмнө нь олон улсын тэмцээн уралдаанд оролцож байсан уу ?
-Би БТСДСургуульд 10 жилдээ сурч байхдаа Мөрөөдлийн баг тэмцээнд багаараа түрүүлэн ОХУ-д болсон Кеис капд оролцож байсан.
-Арван жилийнхээ тухай ярьвал. Мэдээж сагсан бөмбөгийн анги гэхлээр шилдэг сайн тогологчид олон төрсөн байлгүй.
-Манай анги БТСДСургуулийн эхний бөгөөд эцсийн сагсан бөмбөгийн анги байсан.Тийм ч учираас маш чанасртай сургалттай хичээлэлдэг байсан.Манай анги 26 хүүхэдтэй байсан одоо ихэнх нь сагсан бөмбөгөрөө хичээлэлсээр байгаа. Оютаны лигт маш амжилттай оролцож сургууль болгоныхоо багын лидерүүд болсон байлээ.
-За таньд баярлалаа. Цаашдын тэмцээн уралдаан чинь амжилт хүсье, Мөн үндэсний супер лигий аварга болохыг ерөөе!
Labels:
ЯРИЛЦЛАГА
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment